13 хүнээс вирус илэрч батлагдсан тохиолдол 1469 боллоо

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ  16 975 хүнд шинжилгээ хийжээ. Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын  1469 тохиолдол бүртгэгдээд байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна