Гэртээ орохдоо мөрдөх 7 дүрэм
Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй байгаа үед ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай байгааг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Гадуур гарсан тохиолдолд та коронавирусийн халдвартай газраар зорчсон байх эрсдэл өндөр учир гэртээ орохдоо дараах 7 дүрмийг мөрдөөрэй.
- Гадуур өмссөн гутлаа тайлах
- Гадуур өмссөн хувцсаа тайлж, гялгар уутанд хийж хураах, гэртээ сэгсрэхгүй байх
- Бохирдсон маскыг тагтай хогийн саванд хаях
- Гараа сайтар савандаж угаан халдваргүйжүүлэх
- Гараа угааж, усанд орсны дараа хүүхэдтэйгээ харилцах
- Давс, сода нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
- Даавуун амны хаалтыг угааж, индүүдэх