Англи хэлний багш: Алекс Ким Нямдорж 2021 оныг үр бүтээлтэйгээр сурч өнгөрүүлэхэд тань туслах бэлэг илгээжээ

1. Амжихгүй, ядраад байна гэхээс эсвэл сонирхолгүй болохоос өмнө өөрийн яг хийж буй зүйлээ хэдий хугацаанд хийж байна гэдэг цагийн баримжаатай, тооцоотой бол. Нэг л их яарсан, амжихгүй хүмүүс.

2. Илүү, дутуу хүн гэж байхгүй. Өөрийгөө дайчилж чадвал илүү, дайчлахгүй бол дутуу.

3. Ирээдүйгээ гартаа ав гэдэг чинь мөрөөдөлтэй л бай гэсэн үг. Зорилготой хүн өөртөө эзэн болдог.

4. Золиос гэдэг нь өөрийн түр зуурын хугацаанд төрсөн таатай мэдрэмжээс татгалзаж хийх юмаа хийж, анхаарах зүйлдээ төвлөр гэсэн үг.

5. Шинэ амьдралын болон суралцахуйн үе ирж байгаа тул дасан зохицох хэрэгтэй. Жишээ нь: онлайн нөхцөлд хичээлийн тэмдэглэл хийх чадвараа сайжруулахад анхаарах.

6. Нэгэнт л эхэлсэн бол олон юм бодолгүй гүйцээ. Олон юм дотор: хэн нэгний зам зуурын зөвлөгөө, өнөө маргаашгүй хүн шиг эрүүл мэндийн асуудал бодох, гэгээрэх талаар, бусдын зөв буруу, амьдралын туйлын үнэн гэх мэт. Учир нь зорилго болон боловсрох үйлүүдийг дахин эхлэхэд тийм ч амар байдаггүй, ялангуяа залуу насанд.

7. Олон, олон зүйлс сонирхож болно оо. Тэр дундаас, өөрийн тань арай илүү сонирхолтой байгаа зүйлдээ анхаараад, хөгжүүлээд ав. Юу ч байсан болно. Тэр чинь ажил, амьдралыг чинь амттай болгоно.

8. Яарч хийх ба удаан хийх хоёр яг адил. Цаг хугацаа бидэнд захирагдахгүй. Зарим зүйлсэд заавал хугацаа хэрэгтэй.

9. Заримдаа зүгээр суух, уйлах, стрессд орж болно. Энэ нь амьдралын нэг хэсэг. Таны л амьдрал. Өөрийн эрхээр зовох сайхан.

10. Зорилго тодорхой эсэхээс үл хамаараад Англи хэлийг сур. Хэдий болтол бусдын шүүлтүүрээр бодож тунгаасан зүйлсээс янз бүрийн ухаарал зэргийг авхав. Энэ нь зарим талаар хайрцаганд орж буй өөр хэлбэр шүү дээ. Одоо хангалттай. Хэлээ сураад, өөрөө мэдээлэл хай, номоо унш, ухаар. Асуултыг өөрөө хайдаг больё.

Эр, эм хүний гэлтгүй ер нь хүний замын хүзүү урт аа. Дахин нэг шинэ он гарлаа. Бүх зүйлс хэвэндээ байх ч, шинэ зорилго, дадал зуршилтай болох, өөрчлөлт хийх алхам, шинэ үе ирлээ. Ингээд бодохоор сэтгэлд нэг л сайхан байгаа биз дээ? Заримдаа болоод, заримдаа болохгүй үе зөндөө. Гэхдээ л жил ирэх тутам хүний амьдрал ахуй, мэдлэг дээшилж байдаг юм шүү дээ.

 

БЭЛЭГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА:

- 2021 оны цогц төлөвлөгч:

shorturl.at/bxV38

- IELTS шалгалтанд бэлдэх төлөвлөгөө:

shorturl.at/cdAEK

- IELTS шалгалтанд бэлдэхэд туслах сурах бичиг:

shorturl.at/qKWX7

- Англи хэлний бүх шатны үнэгүй видео хичээлүүд:

(Англи, Америк багш нартай хамт Анхан шатнаас- Гүнзгий шат болон IELTS бэлтгэл хүртэл Англи хэлний мэдлэгээ хөгжүүлээрэй)

https://www.engvid.com/

- Ярианы чадвар сайжруулах цогц хичээл:

shorturl.at/otCMS

- Сонсох чадвар сайжруулах цогц хичээл:

shorturl.at/yOPQU

- Headway [Beginner- Advanced level study books with audio]

Анхан шатнаас- гүнзгий шат хүртэлх нийт 6 цогц сурах бичиг аудио файлтайгаа бий.

https://bit.ly/3nflSX8

- Хувь хүний хөгжлийн ном (англи хэл дээрх)

shorturl.at/qwxDH

- Уран зохиол ба нобелийн шагналт бүтээл (англи хэл дээрх)

shorturl.at/xFMPU

- Уран зохиолын 100 аад ном (монгол хэл дээрх)

shorturl.at/lnsO5

- Дэлхийн шилдэг их сургууль MIT бүх хичээлүүд (оюутан, багш нарын хичээлийн хэрэглэгдэхүүн)

https://ocw.mit.edu/index.htm

Хэн нэгний амссан зовлонгийн талыг ч бүү амсаарай, хэн нэгний хүртэж буй аз жаргалыг үргэлжлүүлэн хүртээрэй.

 

Англи хэлний багш: Nyamdorj / Cambridge CELTA, DELTA English Teacher & Lecturer


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна