БАЙГАЛЬ ЭН ТЭРГҮҮНД ТӨСӨЛ ДАВХАРДСАН ТООГООР 44 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРЧЭЭ
Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд нөлөөллийн дөрвөн том ажлыг хийж, хэрэгжүүлжээ. Тухайлбал, ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” аян, агаар, орчны бохирдолын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдлэг мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор “Орчны бохирдлыг бууруулъя” аян, хүрээлэн буй орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, аялагчдын соёл, ухамсрыг дээшлүүлэх зорилгоор ‘’Ирлээ Явлаа Цэвэр’’ нөлөөллийн аяныг тус тус явуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрчээ.
Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтын ажиллагаагаа өргөжүүлж Хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээлт, ховор ан амьтдаа хамгаалах, ой мод, ундны усны талаар олон ажлууд төлөвлөж байна.