Увс аймгийн хэмжээнд 2020 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 3409.3 мянган толгой мал тоологдлоо

ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 3409.3 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЛОО

Увс аймгийн хэмжээнд 2020 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт 3409.3 мянган толгой мал, үүнээс 139.3 мянган толгой адуу, 25.5 мянган толгой тэмээ, 211.5 мянган толгой үхэр, 1622.7 мянган толгой хонь, 1410.3 мянган толгой ямаа тоологдлоо. 2019 онтой харьцуулахад малын тоо 129.6 мянга буюу 4.0 хувиар өссөн байна. 16 сумын малын тоо нийт дүнгээр өсчээ. 4 сум малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Аймгийн хэмжээнд 9.3 мянган малчин өрх, 16.6 мянган малчид тоологдож, өнгөрсөн оныхоос малчдын тоо 0.6 мянга, малчин өрхийн тоо 0.4 мянгаар тус тус өсчээ.

Малчин өрхийн 82.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 64.9 нь сансрын антентай, 68.9 хувь нь телевизортой, 53.4 хувь нь оёдлын машинтай, 26.0 хувь нь хөлдөөгчтэй, 10.2 хувь радиотой, 9.6 хувь нь угаалгын машинтай байна. Малчин өрх 100 хувь гар утас хэрэглэж байна.

Аймгийн хэмжээнд 205 гахай, 277 шувуу, 104 бүл зөгий тоологдсон байна. Тэжээвэр амьтдыг 19 өрх, 1 ААН өсгөн үржүүлж байна.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ