Хүүхдээ хөл нүцгэн явуулах нь дархлаа дэмжих чухал аргын нэг

Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ?  Ямар эм өгөх вэ?  гэж асуудаг.  Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг. Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй.  Хүүхдээ чийрэг өсгөх нэг чухал арга нь хөл нүцгэн явуулах гэдэгтэй та санал нийлэх үү?

Хүний хөл 26 яс, тэдгээрийг холбосон 35 үе, 100-аас ч илүү холбоосоос бүтдэг. 18 нас хүрэхэд эдгээр яс , үе, холбоос бүрэн хөгжиж дуусдаг.

  • Тиймээс эдгээр ясны хөгжлийг хамгийн зөвөөр дэмжих арга нь хөл нүцгэн явуулах.
  • Дөнгөж тэнтэр тунтар алхаж сурч буй бяцхан үрс маань хөл нүцгэн явбал хөлийн улаараа алхаж буй газраа мэдэрч тэнцвэрээ олоход нь тустай. Тэнцвэрээ сайн олж байгаа учраас үүнийгээ дагаад унах, гэмтэх эрсдэл буурдаг байна.
  • Алхах үедээ биеийн байрлал болон өөрийн хөдөлгөөнөө хянаж сурна.
  • Хүүхдийн хөдөлгөөний чадварыг сайжруулдаг. Хөдөлгөөний чадварт гүйх, үсрэх, харайх, авирах зэрэг бүхий л хөдөлгөөн багтана.
  • Хөл нүцгэн байх нь дээрх бүгдэд нөлөөлөхөөс гадна чийрэгжүүлэлтийн ач холбогдолтой байдаг шүү.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна