Увс аймагт өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дүн өсөлттэй байна

Увс аймгийн статистикийн хэлтэс долоо хоног бүрийн лхагва гаригт өргөн хэрэглээний 12 нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг судалж байна. Энэхүү судалгаагаар өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дүн өсөлттэй байна. Тухайлбал,

2021 оны 1-р сарын 2 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшнээс 2.0 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 4.5 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 хувиар тус тус өссөн байна.

1 кг үхрийн мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.0 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 6.3 хувиар, өмнөх оны мөн үеийн үнээс 13.3 хувиар тус тус их байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.3 хувиар их байна.

Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх жилийн мөн үеийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 0.6 хувиар бага байна Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 4.0 хувиар их байна. 1 л шингэн сүү дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 13.0 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 10.0 хувиар тус тус их байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 4.3 хувиар бага, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна. А 80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшнээс 0.4 хувиар, өмнөх оны үеийн дундаж үнээс 18.5 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ 1950 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна гэж Увс аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна