Япончууд Токиогийн олимпыг цуцалж, хойшлуулах саналтай байна

Японы нийслэл Токио хотод энэ зун болох Олимп, Паралимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн онд нэг жилээр хойшлуулсан билээ. Тэгвэл энэ удаад ч хойшлуулах саналтай байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санамсаргүй байдлаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогчид бүхий 715 өрхийг хамарсан энэхүү судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь буюу 35.3 хувь нь Токиогийн Олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулжээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 41.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ удаагийн санал асуулгын дүнгээс үзэхэд иргэдийн 68.3 хувь нь Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 24.9 хувь нь сайшаасан байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна