Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд

  • жирэмсэн-3,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл-7,
  •  өндөр настан-1,
  • эрүүл мэндийн шалтгаантай-20,
  • ар гэрийн гачигдалтай-94,
  • саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.

Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна