Коронавируст халдварын тоо 12-оор нэмэгдэж 1491 болжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь батлагдсан тохиолдын ойрын хавьтал болох гэр бүлийг тусгаарласан байсан хүнээс илэрлээ. Үүнд:
-Мөнххада ХХК-аас илэрсэн голомтын ойрын хавьтал 4 хүн
-БЗД-ийн 12,17-хороонуудад амьдардаг гэр бүлийн 8 гишүүнээс коронавирусний халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлалтанд байсан хүмүүс байна.
Ингээд:
Сэлэнгэ 217
Улаанбаатар 678+12
Дархан-Уул 45
Орхон 25
Дорноговь 32
Говьсүмбэр 4
Архангай 3
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1491 харин дотоодын халдвар 1033 боллоо.
БЗД-ийн 17-р хороонд хөл хорио тогтоож 3000 гаруй иргэдээс шинжилгээ авсан. 2000 орчим хүний шинжилгээний хариу гарсанаас халдвар илрээгүй байна.
Одоогоор дэлхийн 46 улс вакцинд хамрагдаад байна. Вакцинаас урьтаж COVID19-өөс сэргийлэх судлагдсан ганц арга бол МАСК.