Хөвсгөл аймгийн Ханх суманд 2170 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна
Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт өнөөдөр 12.00 цагийн байдлаар 2170 удаа газар хөдөлснөөс 40 нь 4.0 магнитуд болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 5:32:56 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтыг Одон орон, геофизикийн хүрээлэн Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд 4-5 балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд 3-4 балл болохыг тодорхойлжээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.
Газар хөдлөлтийн улмаас нуурын мөс цуурч эргэн хөлдсөн зургууд интернэт орчинд тархаад байгаа бол эгийн голын мөс ч доргилтын улмаас хагарчээ