Эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардлагагүй боллоо

Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээр тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр Таны регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой болсон билээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Та эрүүл мэндийн даатгалаа төлснөөр таны ойр дотны хүмүүст тань болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хэрэгцээ тохиолдсон үед тэдний санхүүгийн эрсдэлийг хуваалцаж эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад тусална.

 Харин эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлөх бол:

– 2016 он 46080 төгрөг,

– 2017он 57600 төгрөг,

– 2018 он 28800 төгрөг,

– 2019 он 38400 төгрөг,

– 2020он 50400 төгрөг,

– 2021 он 50400 төгрөг төлнө.

 Харин оюутан та эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд зааснаар 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ёстой байдаг. Хэрэв та огт төлөөгүй байгаа бол 2020 оныхоо шимтгэлээ нөхөн төлөөд, 2021 оны шимтгэлээ тухайн сарыг дуустал төлсөн байх ёстой. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тооцож төлнө.

 Эрүүл мэндийн даатгалын лавлах утас 1800-1363


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна