Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтнуудаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусын 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал Ачтан эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн хавьтлын 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 6 хүн, өргөжүүлсэн тандалтаас 6 хүн, бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавирусын батлагдсан тохиолдол 685 болж, Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тохиолдол 1011, нийт батлагдсан тохиолдол 1512 болсон байна. Үүнээс 909 хүн буюу 60,1 хувь нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Улаанбаатар хотоос бусад аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна