ЖДҮ болон гарааны бизнесийг хөгжүүлэхэд БНСУ-тай хамтарна
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сунтай уулзаж, ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооллын үйлчилгээг дэмжих зорилгоор мэргэжилтэн солилцох, хоёр орны энэ чиглэлийн аж ахуйн нэгж болон институт хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Солонгосын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамтай цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ.