Баянзүрх дүүрэгт 3 хүүхэд угаартжээ

Баянзүрх дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд угаарын хийд хорджээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны “…тоотод  хүн  угаартсан  байна”  гэсэн  мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ. Энэ дагуу шалгахад тус  тоотод  суух  13-15 насны хоёр хүүхэд угаарын хийд хордсон байсныг ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Мөн тус дүүргийн 24 дүгээр хорооны  .. тоотод 5 настай эрэгтэй хүүхэд угаартсан байсныг тус төвд хүргэжээ. Хүүхдүүдийн тухайд хөнгөн зэргийн хордлоготой, эмчилгээ хийлгэжээ. Харин угаарын хийд хордсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тус төвийнхөн мэдээлэв.

Иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс анхаарч айл бүрт утаа мэдрэгч,  “Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлж байна. Гэвч галлагаа эхэлсэн үеэс гэр хорооллын иргэд түлшиндээ  угаартсан дуудлага эрс нэмэгдэж, хүний амь хохирсон тохиолдол ч гарсан.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ