Валютын ханш 2021 онд тогтвортой байна

Монгол улсын гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрлээ. Харин цаашдаа буюу 2021 онд валютын ханш тогтвортой байна гэж шинжээчид үзэж байна. 2020 онд тавигдсан  хилийн хоригоос болж манай улсын экспорт буурсан ч оны төгсгөл рүү экспортын гол түүхий эд болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч манай улс руу орж валютын урсгал нэмэгдсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 303 сая ам.долларын ашигтай гарсан бол он гарснаас хойш 9.3 саяын нэмэх үзүүлэлттэй байна. Ингэснээр гадаад валютын нөөц ихсэж ханш тогтвортой байх нөхцөл бүрдэж байна. Мөн олон улсад гаргадаг түүхий эд бүтээгдэхүүний өртөг олон улсад өндөр байх өөдрөг тооцооллыг мэргэжилтэнүүд хийж эхэллээ. Энэ нь БНХАУ-д эдийн засаг эрчимтэй сэргэж, үүнийг дагаад үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт ихэсч байна. Зэсийн үнэ тонн тутам нь 8000 ам доллар бөгөөд ойрын үед үнэ хэлбэлзэхгүй тогтвортой байна гэж шинжээчид хэлж байна


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна