БНАСАУ шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужингаа танилцууллаа

БНАСАУ-ын эрх баригч хөдөлмөрийн намын 8 дахь удаагийн их хуралд зориулсан цэргийн сүрт жагсаал өчигдөр нийслэл Пехньян хотод боллоо. Тус улсын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр энэхүү жагсаал ким ир сэний талбайд болсон бөгөөд энэ жагсаалын үеэр шумбагч хөлгөөс харвах чадалтай шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужингаа танилцуулсан байна. дэлхийд хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг онцолсон бөгөөд  тактикийн шинэ төрлийн пуужингууд болон өөрөө явагч артилерийн төхөөрөмжүүдийг ч танилцуулсан юм. Энэхүү цэргийн сүрт жагсаалыг удирдагч Ким Жон Ун болон нам төрийн удирдлагууд индэрээс үзэж сонирхжээ. Умард солонгосын хөдөлмөрийн намын 8-р их хурал энэ сарын 5-12 өдрүүдэд болсон билээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна