Биткоины ханш дахин өсөж хөрөнгийн бирж дээр шинэ дээд амжилтуудад хүрэх магадлалтай байна

Цахим мөнгө хэмээн нэрлэгддэг биткоины ханш өдөр өнгөрөх тусам нэмэгдсээр байгааг олон улсын хөрөнгийн биржүүд онцолж байна. Сүүлд өгсөн мэдээллээр биткоины ханш дахин 5,46 хувиар өсч, 39,436 ам.долларт хүрсэн байна. Энэ талаар “Coin Desk” цахим хуудас мэдээллээ.

Үүнээс өмнөхөн нэг биткоины ханш 5,09 хувиар өсч 39,298 ам.доллар болсон талаар мэдээлсэн юм. Цахим мөнгөний ханш ийнхүү дахин өсөж хөрөнгийн биржийн түүхэн дэх өндөр хэмжээнд хүрч очлоо. Өмнөх хэдэн долоо хоногт мөн л биткоины ханш өсөж түүхэн дээд амжилтуудыг эвдлээ хэмээн холбогдох эх сурвалжууд онцолж байсан юм. Өмнөх оны дунд үед Биткоины ханш 9,5 хувиар өсөж 21,311 мянган ам.долларт хүрч байсан бол 12-р сарын 21-нд 24,248 ам.долларт хүрч байжээ. Биткоиныг кодчилсон валют, цахим мөнгө хэмээн нэрлэдэг. Энэ нь одоогоор зах зээлийн хамгийн их үнэлгээтэй цахим мөнгөөр нэрлэгдэж байна. Биткойны онолыг 2008 онд Сатоши Накатомо хэмээх өөрийгөө эсвэл өөрсдийгөө нууцалсан япон хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс бий болгосон. Түүний эсвэл тэдний биткойн бүтээх болсон шалтгаан нь гэвэл дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын тогтворгүй байдал тэдэнд үл итгэх итгэлээс үүдэлтэй. Өнөөдөр дэлхий дээр 6,5 сая хүн хувийн данс нээлгэх байтугай банканд хөлөө ч тавьж үзээгүй. Харин интернэтэд холбогдох боломжтой хүн бүр биткойны сүлжээнд нэгдэх боломжтой.

Харин 2009 оны 1-р сард гүйлгээнд ашиглаж эхэлж байжээ. Одоогийн байдлаар “Биткоин” дэлхийн нийт криптовалютын зах зээлийн 70 орчим хувийг эзэлж байгаа юм. 2021 оны турш Биткоины ханш дахин өсөж хөрөнгийн бирж дээрх зах зээлийн шинэ дээд амжилтуудад хүрэх байх гэсэн магадлал өндөр байгаа юм.

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна