Монгол улсын ЭМЯ нь UpToDate® рүү хэзээд хаанаас ч нэвтрэх эрхийг Монголын эмч, мэргэжилтнүүдэд олголоо
Монгол улсын Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллагын боловсруулсан эмнэлзүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг бүх шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, резидент болон бусад мэргэжилтэн, оюутнуудад хэрэглэх боломжийг бүрдүүлсэн билээ.
“UpToDate” платформыг 2020 оны 12 дугаар сараас ЭМДЕГ-т нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан бүртгэлтэй нийт 304 IP хаягийн 37 хувь буюу 112 IP бүртгэлтэй хаягаас нийт 2058 хэрэглэгч бүртгүүлж, олон улсад ашиглагддаг 13 000 төрлийн эмнэлзүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн эх сурвалжид хайлт хийн ашигласан байна.
“UpToDate” цахим платформд нэвтэрснээр:
- Хамгийн сүүлийн үеийн эмнэлзүйн нотолгоо, нотолгооны зэргийн үнэлгээтэй цаг тухайд нь хүлээн авна
- Эмийн харилцан үйлчлэлийг нягтлах, эмнэлзүйн ойлголтуудтай монограф
- Тусламж үйлчилгээний сонголтуудын талаар өвчтөнд мэдлэг, боловсрол олгоно
Хэрхэн бүртгүүлэх вэ
Байгууллагынхаа компьютерээс www.uptodate.com рүү нэвтэрнэ.
Баруун дээд талд байгаа “Register” (Бүртгэх) товчлуур дээр дарна
Бүртгэлийн хуудасны бүх хэсгийг бөглөж дуусаад “Submit Registration” (Бүртгэлийг дуусгах) товчлуур дээр дарна.
Бүртгүүлснийхээ дараа Та дараах зүйлийг хийж болно:
Гар утсандаа апплейкшинийг татаж авсны дараа бүртгүүлсэн нэр, нууц үгээр MobileComplete рүү нэвтэрнэ.
UpToDate рүү өөрийн хүссэн газраасаа нэвтэрнэ.
CME/CE/CPD* кредит авах хуудсыг бөглөж болно.
*CME/CE/CPD (кредит): Тухайн улс, мэргэшлийн кредит авах шаардлагыг харахын тулд www.uptodate.com/cme орно уу.