Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад 20 PCR аппарат, 18 нуклейн хүчил ялгагч аппарат бүхий лаборатори ажиллаж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн  шинжилгээг 30,720  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

 Хөдөө орон нутагт 7 байршилд  (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна