Б.Хурц нарын гомдлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гомдлыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

Тэднийг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх үйлдлээр анхан шатны шүүх ял шийтгэсэн байдаг. 

Одоогоор хурал түр завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Тус шүүх хуралд улсын яллагчаар Б.Батсайхан, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож буй юм.

Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгчөөр Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн нар ажиллаж буй бол Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг  Ж.Эрхэмбаатар, Ж.Батхуяг нар, хохирогчоор оролцож буй  Б.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Д.Оюунчимэг нар оролцож байна.

Анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-нд дараах шийдвэрийг гаргасан.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг,

шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж,

шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэлээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ