Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багт “Аялгуу” соёлын төв ашиглалтанд орлоо.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багт “Аялгуу” соёлын төв ашиглалтанд орлоо. Тус төвийг БШУСЯ-ны 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтаар “Хөх тавилан” ХХК 2019 оны  наймдугаар сард барьж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр ашиглалтанд оруулж байна. Тус төв ашиглалтанд орсноор таван хүн байнгын ажлын байртай болж байгаа бөгөөд алслагдсан багийн иргэд урлаг соёлын арга хэмжээнд хамрагдах, хүүхэд багачууд авъяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжтой болжээ


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна