Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн цогцолбор барилга ашиглалтад оржээ
Баян-өндөр сумын Эрдэнэ багийн цогцолбор барилгыг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Рино инженеринг” ХХК барьж ашиглалтанд оруулжээ. Багийн цогц төв нь багийн ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, хэсгийн цагдаа, иргэний танхим, төрийн банк зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэг дор багтаасан орчин үеийн стандартад нийцсэн таван давхар барилга бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрэн хангаж өгчээ.
Барилгын ажил 2019 оны долдугаар сард эхэлсэн бөгөөд 2020.10 сард улсын комисс хүлээн авсан юм. Эрдэнэ баг нь 2036 айл өрх, 7499 хүн амтай алслагдсан багийн нэг бөгөөд ийнхүү төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо. Цаашлаад Орхон аймгийн хоёр багт багийн нэгдсэн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах юм.