ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: " ЭХЭМҮТ-өөс жилд 215 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ авдаг
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр " ЭХЭМҮТ-өөс жилд 215 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ авдаг. Жилд 15 мянган мэс засал хийж, 12 мянган эх амаржиж, 42 хүн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь үндсэн үйлчилгээний ачааллын хувьд өндөр тоо байгаа юм. Түүнчлэн үндэсний хэмжээнд онош тодорхойгүй хүндэрсэн бүх тохиолдлыг эмчилдэг. ялангуяа өвчтөнүүд өөр хувийн болон улсын өөр эмнэлгүүдээс шилжиж ирдэг учраас эмнэлгээс шалтгаалсан эрсдэлүүд их байдаг. Тиймээс ч ЭХЭМҮТ-т ариутгал халдваргүйтгэлийн нөхцөл байдлаа сайжруулан ажиллаж байгаа боловч энэ удаагийн засвар шинэчлэлээр барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Тодруулбал, Цэвэр усны болон агааржуулалтын иж бүрэн систем суулгалаа. Ингэснээр цэвэр усны системийг хоёр чиглэлээр бүрэн ашиглах боломжтой болж байна." гэлээ.