УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг шадар сайдад шаардлага хүргүүллээ

Өргөө амаржих газарт дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан зөөвөрлөх явцдаа таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд хүрч, олны эсэргүүцэл эгдүүцлийг хүргээд байна. Үүнээс үүдэж, иргэд цахим орчинд   УУЧЛААРАЙОДОО ХАНГАЛТТАЙ УОКЦОР”нэртэй хөдөлгөөн эхлүүлж төв талбай дээр жагсан эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсээр байна.  энэ асуудлаар  УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг шадар сайдад шаардлага хүргүүллээ. Мөн УИХ-ын гишүүн П.Анужингуа өөрийн цахим хуудаснаа:

Хүнлэг иргэний нийгэм байгуулах хангалттай хууль бидэнд бий! Хүнлэг байя! Хандлагаа хичээе!

Дүн өвлөөр нярай ижийг нялхтай нь нүцгэн хөөж гаргасан холбоотон бүрийг “наанадаж” ажил албанаас нь хөө!

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг шадар сайдад шаардлага хүргүүллээ.

Олон нийт тэр дундаа ижий бидний жигшил, зэвүүцлийг туйлд нь хүргэж буй энэ асуудалд цаг зуурын арга хэмжээ авч, уучлал эрэх нэг хэрэг! Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Асуудлын мөн чанарыг харья!

Уламжлалт анагаах ухааны эмч Д. Нацагдорж хамбатантай ярилцахад, манай эмнэлэг төрөхийн дараах сэтгэл зүйн эмгэгтэй

бүсгүйчүүдээр дүүрлээ хэмээж байсан! Монгол бүсгүйчүүд гам, халамжаар дутаж буйн Харанга! Эмэгтэйчүүд бид хэвлийдээ ураг тээсэн цагаасаа дааврын асар их өөрчлөлтөд орж эмзэгшдэг. Ийм үед эмч, их баригч, сувилагч нарын хандлага, хүн ёсны асуудал маш чухал! Үр тээсэндээ буруутай мэт бүлтэгнэж, эмчийн царай харж, танил талаараа яриулж, наанаа цаана гүйж, байдгаа барьж байж амарждаг нь өнөөгийн үнэн! Төрөхийн өрөө нүд халтирам, айдас хүйдэс төрүүлэм байдаг нь ч хөдөлшгүй үнэн! Халдвар авсан ээжээс хурдан салахын түүс болж гаргахдаа нэг ажилтан, эмч, сувилагч дулаан хувцас өмсүүлэх санаа тавиагүйд хэлэх үг дутаж байна. Хэдэн төгрөгний цалин авбал төрсөн ээжид хүн ёсоор хандах вэ?!! Төрөхийн салбарт бугшсан “Хандлага”-ын асуудлыг өчигдрийн үйл явдал зад татаж, ил гаргалаа!

Энэ байдлыг эрс өөрчлөх шаардлагатай бөгөөд, УИХ эмэгтэйчүүдээ уриалж, төрөхийн эмч, сувилагч, ажилтны хандлага, сэтгэлийн боловсролыг өөрчлөх бодитой ажил хийхээр тогтлоо! Төрөхийн эмнэлэгийн тоног төхөөрөмж, ахуй хангамжийг ч нэн яаралтай өөрчилнө! Ар өврийн хаалгагүй, амгалан тайван төрдөг болно! Гэж бичжээ


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна