Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

Цусан хангамж очдоггүй хүний цор ганц эрхтэн бол – нүдний эвэрлэг бүрхүүл. Нүдний эвэрлэг бүрхүүл зөвхөн агаараас хүчилтөрөгч авдаг.

Хүний тархины багтаамж 4 терабайтаас ч илүү.

7 сар хүртлээ хүүхэд нэгэн зэрэг амьсгалж, мөн залгилж чаддаг.

Таны тархи 29 яснаас бүрддэг.

Мэдрэлийн импульс тархинаас 274 км/цагийн хурдтай дамждаг.

Нэг хүний тархи хоногт дэлхий дээрх бүх гар утсыг нийлүүлснээс ч илүү цахилгаан долгион ялгаруулдаг.

Хүний бие организм хоногт дунджаар: нэг нохойны бүх бөөсийг устгах хэмжээний хүхэр, 900 харандаа хийхэд шаардагдах нүүрстөрөгч, 7 барааны саван хийх хэмжээний тос, 50 литрийн торх дүүргэх хэмжээний ус ялгаруулдаг.

Хүний зүрх амьдралын туршид 182 сая литр цус шахдаг.

Энэ өгүүлбэрийг уншиж байх зуур таны биеийн 50,000 эд эс үхэж, мөн тооны шинэ эд эс төлжин бий болдог.

Үр хөврөлд 3 сартайд нь хурууны хээ бий болдог.

Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс хурдан цохилдог. 

Солгой хүмүүс 9 насаар богино насалдаг.

Хүн зүүднийхээ 90%-ийг мартдаг.

Хүний бие организм дахь цусны судасны нийт урт 100,000 км.

Амьсгалын давтамж хаврын улиралд намартай харьцуулахад 1/3 дахин их байдаг.

Хүн амьдралынхаа туршид нийт 150 их наяд бит мэдээлэл цээжилдэг.

Хүн биеийн дулааны 80%-ийг толгойн хэсгээрээ алддаг.

Таны нүүр улайх үед ходоод тань мөн адил улайдаг.

Хүн биеийн жингийнхээ 1%-тай тэнцэх хэмжээний шингэн алдахад цангах мэдрэмж төрдөг. 5%-тай тэнцэх шингэн алдвал ухаан алдаж, 10%-иас илүү хэмжээний шингэн алдвал амиа ч алдах эрсдэлтэй.

Хүний биед 700 гаруй фермент ажиллаж байдаг (фермент гэдэг нь эсийн дотор химийн урвалыг хурдасгах үйл ажиллагаа явуулдаг уургийн молекул).

Хүн бол нуруун дээрээ унтаж чаддаг цорын ганц амьд биет.

4 настай хүүхэд хоногт дунджаар 450 асуулт тавьдаг.

Хүнээс гадна коала баавгай онцлог бүхий хурууны хээтэй байдаг.

Нийт бактерийн 1% нь л хүний бие организмд таагүй өөрчлөлт авчирдаг.

Шүд бол хүний бие организмын нөхөн сэргэх чадваргүй цорын ганц эд эрхтэн.

Дэлхийн хүн амын 7% нь солгой.

Алим болон гадилны үнэр турахад тусалдаг.

Амьдралын туршид хүний толгойд ургах үсний нийт урт – 725 км.

Хүний биед амьдарч буй бактерийн нийт жин – 2 кг.

Хүний бие организмд агуулагдах нийт кальцийн 99% нь шүдэнд бий.

Үнсэлцэхэд хүний судасны цохилт минутад 100 болон түүнээс дээш давдаг.

Эрүүний нэг талын зажлах булчингийн үнэмлэхүй хүч – 195 кг.

Үнсэлцэх үед нэг хүнээс нөгөөд 278 зүйл төрлийн бактери дамждаг.

Шүдний паалан нь хүний бие организмын үйлдвэрлэдэг хамгийн хатуу эд.

Хүний биед агуулагдах төмрийг нийлүүлвэл цагны жижиг эрэг боолттой дүйцнэ.

Хамрын ханиад хүргэдэг 100 гаруй төрлийн вирус бий.

Хүн бол шулуун зураас зурах чадалтай цорын ганц амьд биет.

Амьдралын туршид хүний арьс дунджаар 1,000 удаа гууждаг. 

Зарим хүмүүсийнх тод харагддаг, зарим хүмүүсийнх бүдэг харагддаг. 

Эрэгтэйчүүдийн нүд эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их анивчдаг.

Хүний бие организмын бүтцэд апатит, арагонит, кальцит болон кристобалит гэсэн 4 л эрдэс бий.

Тачаангуй үнсэлт нь таны тархинд яг л шүхрээр үсрэх, буугаар буудах үед явагддагтай адил химийн урвал дагуулдаг.

Эрэгтэй хүн 130 см, эмэгтэй хүн 120 см-ээс намхан бол одойд тооцогддог.

Гарын хурууны хумс хөлийн хурууныхаас 4 дахин хурдан ургадаг. 

Мэдрэлийн импульс хүний бие дотор 90 метр/секундын хурдтай дамждаг.

Нэг секундэд хүний тархинд 100,000 химийн урвал явагддаг.

Хүүхэд өвдөгний тойггүй төрдөг. 2-6 насанд нь ургадаг.

Нэг өндгөн эсийн ихрүүдийн нэгнийх нь аль нэг шүд байхгүй бол нөгөө ихэрт ч мөн адил шүд байдаггүй.

Хүний уушгины гадаргуу теннисны талбайтай адил хэмжээтэй. 

Цусны цагаан бөөм 2-4 хоног амьдардаг бол, улаан бөөм – 3-4 сар амьдардаг.

Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол – хэл.

Хүний зүрх атгасан гартай нь адил хэмжээтэй байдаг. Насанд хүрсэн хүний зүрх 220-260 грамм жинтэй байна.

Хүн эхээс мэндлэхэд тархинд нь 14 тэрбум эд эс байдаг. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ