АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын гол бодлогуудыг зогсоож эхлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөс хойш хэдэн цагийн дараа Дональд Трампын гол бодлогуудыг буцааж эхлэв. Тэрбээр "Бидэнд тулгарч буй хямралыг даван туулахад цаг алдалгүй ажиллах нь илүү чухал " гэж тэрбээр тангараг өргөснийхөө дараа Цагаан ордон руу явж байхдаа твиттер хуудсандаа жиргэжээ. Ерөнхийлөгч Байден гүйцэтгэх засаглалын 15 тушаалд гарын үсэг зурав. Бусад тушаалууд нь Трампын засаг захиргааны цаг уурын өөрчлөлт, цагаачлалын талаар баримталж буй байр суурийг өөрчилсөн юм. Ноён Байден Лхагва гарагт АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөж, Зууван оффист ажиллахаар болжээ. Байден ерөнхийлөгч болоход Камала Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч эмэгтэй болсон билээ. Коронавирусын хязгаарлалтаас үүдэн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох цөөхөн хүн оролцсон тул нээлтийн ёслол бусадтай адилгүй, даруухан болж өнгөрсөн юм.

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна