БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Дашин дүүрэгт мутацид орсон короновирусын халдвар илэрчээ

Их Британид тархсан коронавирын хувилбараар халдварласан анхны тохиолдлууд Хятадын нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн тухай тус хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн орлогч дарга Пан Синхо мэдэгджээ. Тэрээр "Өвчнөөс Урьдчилан сэргийлэх, хянах төвд хийсэн шинжилгээгээр “КОВИД-19”-ийн халдвар авсан нь батлагдсан хоёр тохиолдол Их Британид илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан тохиолдолд тооцогдож байна. Халдварын эх үүсвэрийг зөөвөрлөгдөн орж ирсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна" гэж мэдээллээ. Халдварын тохиолдлууд БНХАУ-ын нийслэл Бээжингийн Дашин дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд хотын эрх баригчид мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд Дашин дүүрэгт байсан бүх хүнийг коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээг цаг алдалгүй өгч, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинжилгээний хариу гартал Бээжингээс явахгүй, олон хүнтэй харилцахгүй байхыг уриалав.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна