А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 21 ээж өнгөрсөн онд амаржсан

ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 21 ээж өнгөрсөн онд амаржсаныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Тэднээс  18 нь ковидтой холбоотой бөгөөд тухайн үед голомттой бүс нутаг буюу гадаад орноос ирсэн 14 ээж ажиглан тусгаарлах байранд 21 хоног байрлах үедээ төрсөн бол короновирустэй нь батлагдсан 4 ээж байв.

 Харин певтидын халдвартай 2, сүрьеэтэй нэг ээж амаржихад нярай халдвар аваагүй. “Коронавирустэй нь батлагдсан ээжээс нярайд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Магадгүй, ээжийн дархлаа, нөгөө талаар энэ вирус амьсгал, агаар дуслын замын халдвар гэдэгтэй холбоотой байж болох юм. Тухайн ээжийг халдвартай үед амаржихад халдвараас сэргийлэх дэглэм сайн мөрдүүлж, хувийн ариун цэврээс эхлээд заавар зөвлөгөө өгч байсны дүнд өнгөрсөн онд нярайд халдсан тохиолдол гараагүй”-г тэрбээр онцоллоо.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна