Монголын хөрөнгийн бирж энгийн арилжаагаар 631,133 ширхэг хувьцаа арилжив

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 381,014,106 төгрөгийн үнийн дүн бүхий 631,133 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.98%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +12.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" ХК (SOR -5.45%) болон "Мик холдинг" ХК (MIK -4.96%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34,290 ширхэг нэгж эрхийг нийт 3,786,636 төгрөгөөр арилжигдсан байна.  

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 279 ширхэг үнэт цаас 112,505,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.84 хувиар өсөж, 20911.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,172,897,237.92 төгрөг боллоо. 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна