Зүрхний хэм алдагдал гэж юу вэ?

Энгийнээр зүрх зөв хугацаанд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэж ойлгож болно. Зарим хүн хэм алдагдлыг мэдрэхгүй байх нь бий. Зүрхний хэм алдагдалд тодорхой шинж тэмдэг байдаггүй. Хамгийн их тохиолддог шинж нь зүгээр байж байснаа зүрх амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхэлнэ. Ингэсэн тохиолдолд шинжилгээ хийгээд эмгэг үү, эрүүл үү гэдгийг тогтооно. Шатаар хурдтай алхах, гүйж, ачаалал өгөхөд зүрх дэлсэх нь эрүүл дэлсэлт. Харин тайван байж байгаад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт. Мөн дэлсэлт тухайн хүний насандаа тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Мөн зүрхний цохилтын тоо цөөрч толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болно. Энэ бол зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэг хандах ёстой. Хэм алдагдлыг ерөнхий 2 том бүлэгт хуваана.

Тахиаритми- зүрх хэвийн хэмжээнээс түргэн агших, брадиаритми- зүрх удаан агших гэж ангилдаг хэдий ч маш олон хэлбэр байдаг.

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл: Титэм судасны өвчин Зүрхний хавхлагын гажиг Зүрхний дутагдал Бамбай булчирхайн өвчнүүд Хэм алдагдал үүсгэгч бодисууд болох кофейн, тамхи, архи, кокайн

Оношлогоо: Цусны шинжилгээ нь аритмийн шалтгааныг тогтооход зайлшгүй шаардлагатай. Зүрхний цахилгаан бичлэг, Цээжний рентген зураг, Зүрхний монитор, Зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэх. Хэрвээ та хэм алдагдалтай гэж оношлогдсон бол хэм алдагдалд хүргэж байгаа шалтгааныг олж тогтоох нь чухал.

Эмчилгээний гол зорилго нь: Цусны бүлэгнэлтийг тогтвортой хэмжээнд барьж, шигдээсээс сэргийлэх Зүрхний хэмийг хэвийн хэмжээнд барих, Хэм алдагдалд хүргэж байгаа өвчнийг олох, түүнийг эмчлэх, Зүрхэнд халтай муу зуршил, сөрөг стрессийг бууруулах

Зүрхний хэм алдагдал (аритми)-ын эмчилгээ Зүрхний аритми буюу зүрхний агшилтын хэм алдагдалт янз бүрийн шалтгаанаар багагүй тохиолдож байна. Ревматизмын зүрхний хэлбэр,атеросклероз,эрдсийн солилцооны хямрал нь хэм алдагдлын үндсэн шалтгаан болохоос гадна элдэв төрлийн хордлого, дотор эрхтний зүгээс зүрхэнд үзүүлэх рефлексийн нөлөөлөл нь хэм алдагдлыг үүсгэдэг байна. 

Манай орны хувьд Гуравдугаар эмнэлэг дээр 2016 онд Засгийн газрын нэмэлт хөрөнгө оруулалтаар зүрхний хэм алдагдлын хагалгааны аппаратуудыг суурилуулснаас хойш гадагшаа явж эмчлүүлдэг байсан урсгалыг зогсоосон юм. Гадаадад хамгийн багадаа зүрхний хэм алдагдлын хагалгааг 20 мянган ам.доллараар хийдэг хагалгааг Мнголдоо хийлгэснээр ЭМД-аас тодорхой хувийг, хувь хүн өөрөөсөө тодорхой хувийг төлөөд хамгийн ихдээ 6-7 сая, хамгийн багадаа 3-4 сая төгрөгөөр хийлгэх боломжтой. 2017 онд ЭМ-ийн сайдын тушаалаар гадаадад зайлшгүй эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хасагдсан юм.

Судалгаагаар насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэж гарсан байна. Энэ гурван хүн тутмын нэг нь дасгал хөдөлгөөн маш сайн хийвэл тэр хэмжээгээр нь огт өвдөхгүй байх боломж байна. Тогтмол хөдөлгөөнтэй хүмүүст зүрхний хэм алдагдал бага, өвдсөн ч гэсэн хурдан эдгэдэг. Тиймээс тогтмол дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнд усанд сэлж, дугуй унаж, гүйж, алхаж, иог, аэробик хийхийг хамруулна. Амьсгалын дасгал ч сайн нөлөөтэй. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ