Сүүлийн 24 цагийн дотор хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусын халдвар илэрчээ
Өнөөлөрийн ХӨСҮТ-ийн мэдээгээр улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусын халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 546 хүнд шинжилгээ хийсэн байна. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэд хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1592 болжээ. Үүнээс 1097 хүн эдгэрээд байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой ортой эмнэлэгт коронавируст халдвартай 483 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 51 хүн эдгэрч гэртээ гарчээ.