Тусгай үүргийн онгоц Сөүл хотыг зорив
Улсын онцгой комисс хоёр удаагийн нислэгээр буюу энэ сарын 22 болон 31-нд БНСУ-аас иргэдээ татан авахаар шийдвэрлэсний дагуу хуваарьт онгоц өнөөдөр “Чингис хаан” нисэх буудлаас 10.40 цагт онгоц хөөрлөө. Тус онгоц БНСУ-д 14.20 цагт газардах бөгөөд өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ.
Улаанбаатараас Сөүлийн чиглэлд, эсхүл Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хаягаар нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “МИАТ” ТӨХК-иас зорчигчтой холбогдож тийз бичих юм байна.