Монголын хөрөнгийн биржийн 7 хоногийн арилжааны тойм мэдээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7,964,250,429.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 53 компанийн 34,489,276 ширхэг хувьцаа 3,850,645,219.10 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BODI | Бодь Даатгал ХК | 8,428,901 | 1,033,297,162 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 415,731 | 1,007,364,629 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 6,817,442 | 547,073,789 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 10,657,028 | 322,038,525 |
5 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 6,323,326 | 279,250,482 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 19,436,164 | 2,869,449,599 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 7,875,841 | 2,473,899,114 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 20,185,264 | 616,134,739 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 7,619,296 | 478,975,669 |
5 | ARD | Ард капитал групп ХХК | 4,452,199 | 383,820,285 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 35,034,060 ширхэг компанийн багцыг нийт 3,761,639,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.01.11 | BODI | Бодь даатгал | 122.10 | 11,500,000 | 1,404,150,000 |
2 | 2021.01.12 | ERDN | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн | 1,000.00 | 786,260 | 786,260,000 |
3 | 2021.01.14 | ONH | Өндөрхаан | 1,025.00 | 35,800 | 36,695,000 |
4 | 2021.01.19 | LEND | Лэндмн ББСБ | 30.00 | 8,334,000 | 250,020,000 |
5 | 2021.01.20 | BODI | Бодь даатгал | 122.54 | 8,300,000 | 1,017,082,000 |
6 | 2021.01.20 | MNDL | Мандал даатгал | 44.00 | 6,078,000 | 267,432,000 |
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 8,944,536 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн хүртлэх хугацаанд нийт 32,801,062 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг компанийн бондыг нийт 1,100,210.00 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 479,155 ширхэг нэгж эрхийг нийт 52,281,440.96 төгрөгөөр арилжаалсан байна.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:
Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279 ширхэг үнэт цаасыг нийт 112,505,000.00 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442 төгрөг болсон бол ТОП-20 индекс 21,315.85 нэгж болж өмнөх долоо хоногоос 11.61 өссөн буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ