Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөн хуралдлаа

Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай танилцуулав.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулах, зах, томоохон худалдааны төвүүдийн ариутгалд, халдваргүйжүүлэлтэд онцгойлон анхаарч, зөвлөн туслах арга хэмжээ авах, орон сууц хорооллуудын цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийлгэх, хог хаягдлын үйлчилгээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна