Шинэ мэдээллийг шингээж авах арга

Та "Эббингхаусын мартах муруй" гэж мэдэх үү. Хүн ямарваа шинэ мэдээллийг хэр хугацаанд мартаж байна вэ гэдгийг харуулсан муруй юм. Энэ муруйгаас харвал хүн 1 удаа л үзсэн хичээл, мэдээллийн 74%-80%-ийг 1 өдрийн дараа гэхэд мартдаг байх нь. Гэхдээ 2, 3 дахь удаагийн уншилтаар мэдээлэл тархинд илүү удаан тогтдог. Ихэнх хүмүүс ном, өгүүллийг 1 удаа уншаад цээжлэх тогтоох гэж оролддог. Тархийг усны сав адил шинэ мэдлэг мэдээллийг нэмж хийх аргаар ажилладаг гэж бодох нь элбэг. Гэхдээ энэ бол том эндүүрэл юм шүү. Үнэндээ тархи гэдэг бол маш олон нүхтэй сав юм. Дээрээс нь хэчнээн мэдлэг мэдээлэл хийсэн ч тэр нүхээр нь нэвчин гарсаар байдаг. Хүн бол байгалиасаа мартдаг амьтан учраас тэр л дээ.  Тиймээс олон удаа давтан унших арга нь зүгээр нэг хичээл давтах арга гэхээсээ илүү судалгаагаар батлагдсан найдвартай арга юм. Хэрвээ та мэдээллийг өөртөө гүн бат үлдээхийг хүсвэл олон дахин давтах, дотроо төсөөлж, ямар нэг хуучин мэдээлэлтэйгээ холбох аргыг сонгоорой. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ