11 дүгээр сарын 1-нээс эхлэн бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эм авч болно

Сар бүрийн 1-нд хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эм авахаар иргэд эмийн сангийн үүдэнд урт дараалал үүсгэдэг. Ингэхийн тулд өрхийн эмнэлэгтээ очиж жор бичүүлж хөнгөлөлттэй эм авдаг байсан юм. тэгвэл энэ сараас эхлэн өөрт ойрхон дурын эмнэлэгтээ очиж үзүүлэн жороо бичүүлж дурын эмийн сангаас эмээ авч болдог боллоо. Мөн санхүүжилт дууссан гэдэг шалтгаанаар хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй хүлээгддэг байсан бол энэ лимитийг байхгүй болгож бүтэн сарын турш эмийн сангуулаар олгохоор болжээ. Хөнгөлөлттэй эмийн жорыг яаралтай түргэн тусламжын эмчээс бусад бүх эмч нар бичих эрхтэй болсон бөгөөд эмч болон иргэдийн хурууны хээгээр баталгаажна. Эмийн сангуудад 3 шаардлага тавьж байгаа бөгөөд шаардлагад нийцсэн эмийн сангуудын жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын цахим системд байршуулна. Жоронд бичигдсэн эм тухайн эмийн санд байхгүй бол ЭМДЕГ-ын лавлах утас болох 18001363 дугаарт мэдээлэх боломжтой.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ