Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагт 1171 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагт албан ажил, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1171 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Дээрх тээврийн хэрэгслээр нийт 2603 зорчигч ирсэн бол 1264 тээврийн хэрэгслээр 4085 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Товчоодоор нэвтэрсэн болон гарсан 6688 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна