Үсчин, гоо сайханчдад коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай" гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралджээ. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг өглөө.

Тухайлбал:

  • Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,
  • Үйлчилгээ нээсэн аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах,
  • Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх
  • Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна