Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спортоор хичээллэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувцас солих байртай болно

Бүх нийтийн спортыг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь туслах зорилготой “Ахиллис Монгол” клуб  гишүүдийнхээ цуглах, хувцас солих, агуулах зөөврийн сууцтай болох хүсэлт тавьсныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэмжиж ажиллахаар болсон байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд цаг агаарын байдлыг харгалзалгүй эртлэн босч гүйдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг цуглах, хувцас солих, эд зүйлсээ хадгалж үлдээх байр байхгүй гэх бэрхшээл үгүй болох юм. Ийнхүү “Ахиллис Монгол” клубын үүсгэн байгуулагч О.Саранчулуун болон түүний багийнхан олон сар хүчин чармайлт гаргаж, хандив цуглуулсны хүчинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 метр квадрат бүхий стандартын шаардлагад нийцсэн зөөврийн сууцыг тун удахгүй байрлуулахаар боллоо. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд энэ жил үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа. 2021 оны ажлын төлөвлөгөө болон иргэн бүрт хүртээмжтэй тав тухтай орчныг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд уг ажлыг дэмжин, хамтран ажиллаж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна