"Бид хэрэглэгч" хэлэлцүүлэг болж байна

Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Бид хэрэглэгч" хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр авах асуудлуудыг хөндөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй иргэдийн нийтийн тээврээр зорчих эрх, зам гарц, хорооны, өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэх боломжгүй байгааг тэд ярьж байна. Жишээлбэл: Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 950 орчим автобус нийтийн тээвэрт явж байгаагаас ердөө 8 нь тэргэнцэртэй иргэдэд үйлчлэх боломжтой байгаа аж. Монгол улсын хэмжээнд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас ажил хөдөлмөр эрхэлж байгаа 30 гаран мянган иргэд байна. Нийтийн тээврээс гадна явган хүний зам, замын гарц, хороод болон өрхийн эмнэлэгийн орц гарцны налуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байгааг "Бид хэрэглэгч" хэлэлцүүлэгээр хөндөж байгаа юм. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ