Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн хурал боллоо
Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн хурал боллоо.
Тус хурлаар “Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, “Коронавируст халдвар цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам"-ын төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа ч энэхүү түр журмаар “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед төрийн байгууллага бүр шат шатандаа хүүхдийн эрхийг хамгаалж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах зорилготой юм.