МУАЖ Ш.Чимэдцэеэгийн "Дуунд залбирсан тавилан" тоглолт болно

“Жаахан шарга”, “Алгирмаа”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дууг бидний сэтгэлд хоногшиж, чихэнд сонсогдтол урлаж дуулсан МУАЖ Ш.Чимэдцэеэ бол Монгол түмний хайртай уран бүтээлчийн нэг. Тэрбээр гурван октав бүхий хоолойгоороо дэлхийд гайхагдаж явсан ховорхон авьяастай уран бүтээлч юм. Түүний энэ чадалтай хоолойд зориулсан, чансаа шалгах уран бүтээлийг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай зохиож өгсөн нь одоо ч сонсогчдын сонорыг мялаасаар буй. Ард түмний хайртай уран бүтээлч маань бүтэн 8 жил завсарласны эцэст 2020 оны 11 дүгээр сарын 28 нд "Дуунд залбирсан тавилан" нэртэй тоглолтоо UB Palace-д хийх гэж байна. Тасалбар 25000, 35000, 50000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ