Улаанбаатараас Увс аймагруу явсан 2 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа

Өчигдөр буюу 2021 оны 1-р сарын 26-нд Улаанбаатараас Увс аймгийг зорьсон 10 автобусны зорчигчдоос түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад Зүүнхангай суманд очсон хоёр хүний хариу эерэг гарчээ. Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд өөрийн цахим хуудаснаа 480 иргэнийг татан авч байгаа тухай мэдээлсэн. Гэтэл нутагтаа ирж байсан 480 иргэнээс Зүүнхангай суманд очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна. Тиймээс Зүүнхангай суманд очсон иргэдийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулж байгаа юм байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна