Чингэлтэй дүүргийн 10-р хороонд 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд амьдардаг. Тэдний 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Хүүхдүүд хол зам туулж харьяаллын бус цэцэрлэгт хамрагддаг,  цоожтой хаалганы цаана үлддэг, эсвэл эцэг эхийн аль нэг нь ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр хүүхдээ харж гэртээ үлддэг байсан. Харин 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орсноор эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.  Тус цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч, хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байгаа юм байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна