СҮХБААТАР ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАРИМ ХЭСЭГТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА
Өнөөдөр дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.