Сүүлийн 24 цагийн дотор хийсэн PCR шинжилгээгээр 25 хүнд коронавирусын халдвар илэрлээ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 27-нд 15202 хүнд PCR шинжилгээ хийснээс 25 хүнээс коронавирус илэрчээ.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтад хийсэн шинжилгээнээс илэрсэн байна. БЗД-ийн 8 дугаар хорооны “Х апартмент” байранд өвчлөл гарсантай холбоотой хийсэн шинжилгээнээс дөрвөн хүнээс коронавирус илэрчээ. Мөн тус байрны СӨХ-ийн нэг ажилтнаас халдвар бүртгэгдсэн байна. Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтнуудаас шинжилгээ авахад гурван хүн халдвартай гарчээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1692 болжээ. Үүнээс 1244 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 8 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа 435 хүний, 1 нь маш хүнд, 2 нь хүнд, 44 нь хүндэвтэр, 388 нь хөнгөн оноштой байна.
Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан хүнсний тээврийн нэг жолооочоос коронавирус илэрсэн байна. Завхан аймагт гарсан нэг сэжигтэй тохиодолын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Увс аймгийн нэг иргэний хариу одоогоор гараагүй байна.