"Ус хийсдэг Уулсын орон" яруу найргийн ном уншигчдад хүрнэ

Дэлэг-Очирын Хулганажав найрагчийн 10 дахь энэ бүтээл “Ус хийсдэг Уулсын орон” хэмээх яруу найраг, дурсамжаас бүрдсэн шинэ ном нээлтээ хийлээ. Цастай, жавартай, цар тахлын хориотой өвлийн адаг сарын ШИНИЙН 15-ны энэ өдөр хайрт аав Замбагын Дэлэг-Очир, хайрт ээж Норжванчигийн Гүндсамба хоёртоо номон цацал өргөж, эцэг эхийн хувирашгүй хайрыг бэлгэшээж бүтээсэн байна. "Ус хийсдэг уулсын орон" бүтээл дөрвөн бүлгээс бүрдсэн. Сэтгэлд хурсан баяр хөөр, энэлэн шаналангаа цаасан дээр буулган баринтаглах нь хойч үед минь үлдэх өв хэмээн ойлгодог.  Өнөөдөр би аав ээжийгээ номонд мөнхөлдөг шигээ хожим үр минь аавынхаа түүх, туулсан замыг мөн л бичиглэх биз ээ гэж номын зохиолч ярилаа.
 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна