Энэ сарын 27-31-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч хүйтрэнэ
Энэ сарын 27-31-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхааруулж байна. Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авахыг салбарын яамнаас анхааруулж байна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 28, 29-нд хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 30, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.