Нийслэлийн ойн барилдаанд улсын заан М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр/2020.10.29/ зохион байгуулагдлаа. Барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ